"Сайн хувьцааг битгий зар" буюу "Үүрд хамт байгаач хувьцаа минь ээ"
Домогт хөрөнгө оруулагч Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын нууц биш нууц бол урт хугацааны хөрөнгө оруулалт. Хэр их хугацаа гэж үү? Forever л гэж байна шүү. Мөн тэрээр та тухайн хувьцааг 10 жил дарж чадахгүй бол 10 минут ч бүү эзэмш гэж зөвлөсөн байсан.
Гэсэн яасан байх нь уу? Заримдаа сайн хувьцаагаа зарсан байх нь бас харамссан байх нь.
Би Телеграм суваг дээрээ өөрийнхөө багцыг үзүүлдэг болсноос хойш 4 удаа хувьцаагаа зарсан.
Эхлээд $MFC-г 3, 4 сар барьж байгаад тэр мөнгөө $APU руу оруулбал зүгээр юм байна гээд зарав.
Дараа нь Монголын нүүрс ёстой шал арчина гэдэг шиг юм болоод Тавантолгой ХК ч нүүрсээ гаргахгүй, нүүрсний үнэ ч унаад эвгүйтэж байсан үе. Тухайн үед 25,981₮ дундажтай 264 ширхэг $TTL байсан юм байна. Яахав тухайн үедээ 34,920₮, 34,500₮ дээр 200 ширхгээ зараад. Үлдсэн 64 ширхгээ дараа нь зараад 3.6 сая төгрөгийн ашиг хийсэн юм байна. Нүүрсний арилжаа гайгүй болохоор нь буюу өнгөрсөн жилийн 9-р сараас хойш буцааж авсаар л байна. Одоо миний дундаж 34,485.10₮ байна. Хэрэв зараагүй барьсаар л байсан бол магадгүй 1000 ширхэгтэй ч болох боломжтой байлаа. Яахав тухайн үедээ багахан ашиг хийсэн ч урт хугацаандаа нүүрсний циклийг давж туулах сэтгэлзүйтэй байх байсан юм билээ.
Гуравдахь заралт маань $GLMT байлаа. 6208 ширхэг Голомтоо 1283₮ дээр зарсан. Дундаж маань 1120.25₮ дээр байсан байна харин одоо 2000 ширхэг 1114.83₮ дээр байна. Зөв зүйл хийсэн юм шиг боловч өмнөх шигээ 6000 ширхэгтэй болж амжаагүй байхад ханш өнөөдөр өсөөд 1196₮ рүү явчихлаа.
Дөрөвдэх заралт саяхан 16,617 ширхэг $QPAY-ээ 391₮ дээр НА-ын бүртгэлийн өдрийн өмнө нь зарсан. Тэгсэн яасан? Өнөөдөр ханш 375.13₮ дээр хаагдлаа. Байсан бол НА-аа авах байлаа...
Гэх мэтчилэн what-if гэсэн асуултууд гэх юм уу харамслын бодлууд толгой дотор эргэлдэнэ дээ хө 😜 Яахав өөрийгөө зөвтгөхөд буцаагаад өөр хувьцаа болгосон нь нэлээд сайн өссөн болохоор зөв зүйл хийсэн ч юм шиг. Харин өмнөх дундаж юм уу тоо ширхгийг нь харахаар буруу зүйл хийсэн ч юм шиг санагдаад байгаа.
За тэгээд ухаантай хүмүүс хүний алдаан дээр суралцдаг, мунхаг нь өөрийнхөө алдаан дээр суралцдаг гэдэг бил үү дээ.

Telegram
The Bibby Times
Сар бүрийн хорин хэдэнд өөрийнхөө хувьцааны багцийг толилуулдаг болоод 5 дахь сарынхаа нүүрийг үзэх гэж байна.
Өнгөрсөн сар гаруйн хугацаанд би бээр 3,096,000₮-ийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Өмнөх сард багцын өгөөж 11.02%, ашиг 723к байсан бол өнөөдрийн…

👍14👌2❤1
Бараг бүх хувьцаа өсөөд Топ-20 Индекс бүх цаг үеийн дээд түвшин дээрээ байгаа үед өөртөө эдгээр үгсийг хэлье дээ.
❤11
Миний ашигладаг Өлзий энд Ко Капитал ҮЦК-ийн ашигладаг систем дээр FOK гэсэн шинэ, мэдэхгүй захиалганы төрөл гарч ирснийг хараад энэ талаар уншлаа.
Fill Or Kill гэсэн үгний товчлол аж. Захиалгийг биелүүлвэл бүтнээр нь биелүүл үгүй бол цуцла гэсэн утгатай захилга юм байна.
Гүүглдвэл ингэж тайлбарлаж байна:
FOK (Fill or Kill) захиалга гэдэг нь санхүү, крипто болон хувьцааны арилжаанд ашиглагддаг, захиалгыг тэр дор нь (бүрэн хэмжээгээр) биелүүлэх, эсвэл шууд цуцлах нөхцөлтэй арилжааны заавар юм. [1, 2]
Монголчилбол үүнийг "Гүйцэтгэ эсвэл Цуцал" гэж нэрлэж болно.
https://www.investopedia.com/terms/f/fok.asp

👍6❤2
Яагаад $INV хавь илүү гэж? Хэт өндрөөр үнэлэгдсэн хувьцаа шүү дээ.
Сая PE, P/B ratio өнөөдрийн хаалтын ханш болох 7730₮ дээр бодлоо.
P/E харьцаа 27 (хагас жилийн тайлан дээр бодоход)
P/B харьцаа 2.61 гарч байна шүү дээ.
Үүнийг адилхан ББСБ-ын чиглэлээр ажилладаг $LEND-тэй харьцуулбал:
P/E харьцаа 6.31 (хагас жилийн тайлан дээр бодоход)
P/B харьцаа 1.08
Зөвхөн 2 харьцаа үзүүлэлт харах ийм байна. Тэгэхээр алийг нь авбал дээр байна даа? @sumiyamgl

👍3
M Securities-ийн таамаглал хэр үнэн зөв эсэхийг үзэх гээд $MSE дээр 14 хоногийн таамаглал, $TTL дээр 7 хоногийн таамаглалийн зургийг нь screenshot хийж авав.
$MSE 9/15-нд 446.09₮
$TTL 9/4-нд 45,330.80₮ дээр тус тус хаагдах таамаглал дэвшүүлсэн байна.
7-14 хоногийн дараа эргэн харъя даа.

👍7❤5
TDB Securities ҮЦК "Data Lab", M Securities ҮЦК M Market Intelligence гээд аймар гоё юм хийснээ сүүлийн үеийн датагаа шинэчлээгүй болохоор жоохон мияа байнаа. 2026 оны хагас жилийн тайланг шивээд оруулаад гоё байя л даа, айн?
Захирлууд нь байна уу?
Захирлууд нь байна уу?
invest.tdbs.mn
Ти Ди Би Секьюритис Харилцагч Портал
Ти Ди Би Секьюритис Харилцагч Портал - Үйлчилгээний төв
👎1
Sorry, заримдаа балай юм шиг орой жоохон зав гарахаар иймэрхүү юм хараад мэдээ энэ тэр оруулаад байдаг шүү. 😀
❤8
TDB Securities ҮЦК "Data Lab" дээр 2026 оны хагас жилийн тайлан нь орсон юм байна шүү. Гэхдээ $TTL-ийн цэвэр ашиг нь лав 2025, 2026 оных нь буруу шивсэн бололтой.
Тайлангаа зөв, буруу шивсэнг давхар хянахгүй бол болохгүй юм байна.
Аан тийм, сонгосон компаниудаа харьцуулж болдог feature бас байдаг юм байна. Ухаад байвал зөндөө гоё, гоё юмнууд хийсэн байна. ХК-ийн volume-ийг 30 хоногийн дундажтай харьцуулсан үзүүлэлт бас байна лээ.

Асуулт
Хариулт
Байнга тоо бодохгүй, өөрийгөө зовоохгүй дор хаяж 5, 10 жилээр хувьцаанд хөрөнгө оруулна гэх юм бол $APU, $KHAN гэсэн 2 blue chip хувьцааг санал болгодог.
Дүрэм нь их энгийн: сар бүр тогтмол авах, урт хугацаагаар орох (дор хаяж 10 жил үгүй юмаа гэхэд 5 жил), ногдол ашгаараа эргүүлэн хувьцаагаа авах.
Магадгүй хэдэн жил алдагдалтай явах байх. Тийм үе ирнэ гэсэн сэтгэлзүйн хаттай байх ёстой.
Хэрэв чадна гэвэл олон жилийн дараа нийлмэл хүүгийн гайхамшгийг үзнэ шүү!
Жич: Энэ бол хөрөнгө оруулалтын зөвлөгөө мөн шүү!
Сайн байцгаана уу
22настай хувьцаанд хөрөнгө оруулж урт удаан түгжих сонирхолтой оюутан байнаа. Яг тогтвортой байхаар бага хувьцаа худалдаад авчихад тохиромжтой компани байна уу?
Хариулт
Байнга тоо бодохгүй, өөрийгөө зовоохгүй дор хаяж 5, 10 жилээр хувьцаанд хөрөнгө оруулна гэх юм бол $APU, $KHAN гэсэн 2 blue chip хувьцааг санал болгодог.
Дүрэм нь их энгийн: сар бүр тогтмол авах, урт хугацаагаар орох (дор хаяж 10 жил үгүй юмаа гэхэд 5 жил), ногдол ашгаараа эргүүлэн хувьцаагаа авах.
Магадгүй хэдэн жил алдагдалтай явах байх. Тийм үе ирнэ гэсэн сэтгэлзүйн хаттай байх ёстой.
Хэрэв чадна гэвэл олон жилийн дараа нийлмэл хүүгийн гайхамшгийг үзнэ шүү!
Жич: Энэ бол хөрөнгө оруулалтын зөвлөгөө мөн шүү!
❤13👍4
Bibby’s Portfolio 8/31/2026
(Зураг доор орно)
Хувьцаанууд 8-р сард өсөлттэй байснаар миний хувьд 2026 оны зорилго болох 60 сая төгрөгийн багцтай болсон билээ. Тэгвэл 8-р сарын сүүлчээр багц маань 64.7 сая ₮ боллоо.
Өнгөрсөн 8-р сард $QPAY-ээ зараад ашгийн татвар, шимтгэлээ хасаад 6,406,239₮ болов. QPAY дээр 2,430,455₮ ашиг, 61% өгөөжтэйгээр гарсан байна.
Харин 7,353,857₮-ийн хувьцаа 8-р сард худалдаж авсан байна. Яг өөрийнхөө халааснаас гаргасан мөнгө нь 947,618₮ болсон.
8-р сард худалдан авсан хувьцаанууд:
$TTL 29120₮ дээр 9ш, 41040 дээр 3ш, 41080₮ дээр 34ш, 42080₮ дээр 10ш, 42040₮ дээр 78ш тус тус авав. Нийт 134ш 5,481,840₮-өөр авав.
$QPAY 336₮ дээр 63ш. Нийт 21,168₮ болов.
$GLMT 1111₮ дээр 887ш, 1110₮ дээр 22ш, 1108₮ дээр 759ш. Нийт 1,668ш 1,850,840₮- өөр тус тус авав.
Өө тийм, системийн алдаанаас болоод аль дээр 29,120₮ дээр өгсөн 9 ширхэг $TTL захиалга биелсэн байна лээ. Хэдий алдаа ч гэсэн хямд дээр авсан гээд баярлаад байгаа. Аа бас системийн шинэчлэлт гэх юм уу өмнөх систем рүүгээ шилжснээр $APU дундаж маань яг зөв гарсан байна лээ. Бусад хувьцаануудын маань дундаж нь бага зэрэг зөрүүтэй гарсан.
8/31-ний байдлаа багцын маань гол үзүүлэлт дараах байдалтай бна:
Нийт хөрөнгө оруулалт: 51,133,377₮ (7-р сард 43,706,308.99₮)⬆️
Анхны хөрөнгө оруулалт: 37,940,539₮ (7-р сард 36,992,921₮) ⬆️
Одоогийн үнэлгээ: 64,715,083₮ (7-р сард 57.8 сая) ⬆️
Ашиг: 13,581,706₮ (7-р сард 14,122,104₮) ⬇️
Өгөөж: 26.56% (7-р сард 32.31%) ⬇️
Бодит ашиг: 26,774,544₮ (7-р сард 20,835,492₮) ⬆️
Бодит өгөөж: 70.57% (7-р сард 56.32%) ⬆️
Бодит ашиг 26.7 сая ₮, бодит өгөөж 70% гээд өмнөх сарын түвшингөө шинэчиллээ!
Жич: Хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш

🔥17❤1