Meta
51.9K subscribers
1.81K photos
170 videos
1 file
882 links
Official telegram channel of Meta.
Download Telegram
Counter-Strike тоглоомын 25 жилийн ойд зориулсан том Update тун удахгүй гарч ирэх төлөвтэй байна.

Энэ update-ээр хүмүүсийн таамаглаж буй зүйлс:
- Шинэ weapon case
- Шинэ operation
- Шинэ мапууд (mills, thera, assembly г.м)
- Магадгүй бууны зүүлт (weapon keychain)
- Бусад

Counter-Strike тоглоомын 25 жилийн ой нь 6-р сарын 19-нд тохиож байгаа бөгөөд бид 2019 оны энэ өдөр 20 жилийн update хүлээн авч Classic knife-ийг тоглоомонд эргэн харж байсан билээ.

Манай цагаар бараг маргааш буюу 4 дэх өдөр энэ update орж ирэх болов уу.
🏆5139👍9🔥8
25 жилийн шинэ update-ээр тоглоомонд албан ёсоор орж ирэх маш өндөр магадлалтай мапууд.

Эдгээр мапууд нь тэмцээний мапаар бус харин Arms Race, Wingman, Operation зэргүүдтэй холбоотой орж ирэх нь тодорхой байх.
68👍13
Ирж буй шинэчлэлтээр танилцуулагдах магадлалтай бас нэгэн косметик зүйл бол Keychains буюу Valorant-ийн gun buddy-тэй төстэй оосор юм.

Тоглоомын файлууд дунд энэ нэршил нь аль 2017 онд анх олдож байсан ч огт хэрэгжээгүй байсан. Харин сүүлийн хэд хоногийн шинэчлэлтийн файлууд дунд дахин идэвхтэй харагдах болсон байна.
107👍13🏆2🔥1😱1🤮1🆒1
Зүүн өмнөд Азийн харъяалалтай NKT байгууллага өөрийн CS багийн бүрэлдэхүүнд Монгол тоглогч нарыг нэгтгэн тоглуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ багт erkaSt, Nin9, dobu, sk0R, Annihilation, Hasteka, cool4st гэх мэт маш олон Монголчууд хүчин зүтгэсэн.

Тэгвэл NKT баг өөрийн CS бүрэлдэхүүнээ бүрэн Тайланд тоглогч нараар бүрдүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ багт өмнө нь CS:GO дээр идэвхтэй тоглодог байсан RoLEX, Geniuss, MAIROLLS гэх мэт тоглогч нар багтсан байна.
👍9218🤮15🔥3🏆2
Шинэ update орж ирлээ. Гэхдээ энэ удаа CS тоглоомын 25 жилтэй холбоод байх юу ч байсангүй.

Шинэ мапууд:
-Memento /wingman/
-Assembly /wingman/
-Pool Day /Arms Race/
-Mills /Competitive/
-Thera /Competitive/

Valve зүгээс энэ мапуудыг оруулахдаа хамгийг сүүлийн хувилбарыг оруулаагүй алдаатай хуучин загваруудыг нь оруулсан байна гэж аль хэдийн шүүмжлэлд өртөөд эхэллээ.

Бусад шинэчлэлт / сайжруулалтууд
-Шинэчлэгдсэн MVP цонх
-Мап жижиг засварууд
-Видео тохиргоо засварууд

Дахиад илүү гоё зүйлс баймаар л санагдах юм. Ингээд л болоо гэж үү...
53😢30👎9🙈7🤡5👍4🥴2🍾1
Tyloo багаас чөлөөлөгдөөд удаагүй байгаа kaze Хятад улсын Rare Atom багт нэгдэж байгаа юм байна.

Tyloo баг Advent, Auman, kaze гэх мэт тоглогчдыг чөлөөлж илүү залуу бүрэлдэхүүнтэй болсон.

Тэгвэл дээрх гурван тоглогчоос хамгийн түрүүнд эргээд багтай болж байгаа нь Малайз улсын awper kaze боллоо.

Rare Atom бүрэлдэхүүн:
- kaze
- summer
- somebody
- childking
- lihang
66👍22🖕5👏2🏆2
Сайн уу манайхаан! Би зуны амралтаа ер нь авцан тэгээд залгуулаад баяр наадмын амралтруугаа орох гээд явж байна өө. Тэгээд ер нь энд тэнд жоохон харагдахгүй чимээгүй байгаа. Наадам өнгөрөөд эргээд эрч хүчтэй ажилдаа орноо.
Та хэд маань ч бас сайхан баярлаад, зун цагаа сайхан өнгөрүүлээрэй! ❤️
280👍23🔥4🖕4👏2
Эндээ гоё мэдээнүүдээ түрүүлж хүргэнээ яадаг юм.
Mongolz багийн маань оролцох Esports World Cup 2024 тэмцээний шууд дамжуулах албан ёсны эрхээ авч чадлаа!

Огноо: 7/17 - 7/21
Шагналын сан: $1,000,000
Багийн тоо: 15

Mongolz эхний тоглолт:
7/18 - 02:00am - BO3
MONGOLZ vs G2
209🔥26👍7🆒3💯1
Шинэ FB page-ээ нээлээ. Like дараад дагаарай манайхаан. Баярлалаа.
https://www.facebook.com/profile.php?id=61561788167965
46
5E Arena Asia Cup Fall 2024 тэмцээнд Монгол улсын хоёр баг оролцож хоёул хэсгээсээ гарч чадалгүй хасагджээ.

Opening: Mongolz 13-5 Steel Helmet
Winners: Mongolz 6-13 Rare Atom
Elimination: Mongolz 11-13 CatEvil

Opening: CW 13-8 GR
Winners: CW 5-13 Tyloo
Elimination: CW 5-13 Alter Ego

Ер нь бол гэхдээ энэ Blast-ийн тэмцээн тийм ч гоё болоод байдаггүй л дээ. Ази тивээс эрхээ авсан баг нь цаанаа очоод онлайн тэмцээнд оролцдог... Багууд ч бас ер нь тоохоо байсан.
26😢5😱2👏1
Энэ Alter Ego гэж баг бас их сонирхолтой бүрэлдэхүүн.

BnTeT, WasteOfAmmo хоёр Индонез улсаас, Freeman Хонконг, XigN Өмнөд Солонгос, харин splashske нь Сингапур.

BnTet & WasteOfAmmo хоёр сая Bigetron гэж багт орсон байснаа гараад ийшээ орж. BnTeT тэрний өмнө NKT-д багагүй хугацаанд тоглосон. Харин WasteOfAmmo өмнө нь NEXGA болон MAG-д байсан.

Freeman харин Tyloo-ийн сэлгээнд ороод юу ч хийж чадахгүй маш удсан бол сүүлдээ гэрээ нь дуусаж ашгүй нэг өөр багт орох боломж нь олдсон.

XigN хувьд гэвэл NKT-ээс гараад одоо хуучин багийн гишүүн болох BnTeT-тэй нэгдлээ. Гэхдээ нэг зүйл юу вэ гэхээр XigN энэ намар нутаг буцаж цэрэгт явна гэж ярьж байсан. Нээх удахгүй л болов уу даа энд.

Харин тэр сүүлийн залуу их сонин. Splashske гэж энэ залуу 2015 оноос маш идэвхтэй тоглодог байсан. Impression энэ хоёр хамт Сингапур улсын бараг цор ганц мэргэжлийн баг болох BOOT-д алба хашч байгаад Covid болон Valorant-ийн үеэс эхлээд бараг харагдахаа байсан. Сүүлд CatEvil-д нэг харагдаж байсан бол одоо эргэн ирж.
👍278
Саудын Араб улсын Рияд хотноо энэ оны 7-р сарын 17-21 хооронд зохион байгуулагдах гэж буй Esports World Cup 2024 тэмцээний Counter-Strike 2 төрлийн тэмцээн тун удахгүй эхлэх гэж байна.

Манай Mongolz баг маань Ази тивийн сонгон шалгаруулалтаас эрхээ авч энэ тэмцээнд оролцож байгаа.

Тэмцээний формат нь Opening stage, Play-in stage, Playoff гэсэн гурван шаттай.

Opening stage нь BO3 single elimination бөгөөд хожил авсан багууд шууд Playoff эрхээ авах бол хожигдол хүлээсэн багууд Play-in шатруу унана.

Play-in шат нь BO1 single elimination форматаар явагдаж тэргүүн байранд орсон цор ганц баг Playoff эрхээ авах бол хожигдол хүлээсэн багууд тэмцээнийг өндөрлүүлнэ.

Playoff шат нь BO3, single elimination форматаар нийт 8 баг дунд явагдана.

Манай залуусын эхний тоглолтоо 🇪🇺G2 Esports багийн эсрэг 7-р сарын 17-ны 19:30 цагт BO3 форматаар хийх юм.

Тоглолтыг Meta Youtube сувгаар Албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ.
71👍10🔥3
MONGOLZ vs G2 тоглолт 7-р сарын 17-ны 19:30 цагт болж наашилсан байна шүү!
108👍18🔥6😎1
ӨНӨӨДӨР ТОГЛОЛТТОЙ!

7/17 - 19:30 - BO3
MONGOLZ vs G2

Meta Youtube сувгаар албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулнаа.
🔥11429🫡9👍2
Esports World Cup 2024 тэмцээний Last Chance Stage-ийн оноолт болон хуваарь гарчээ.

Манай залуус эхний тоглолтоо Бразил улсын MIBR багтай 19:55 цагт хийнэ.

Тоглолт BO1 форматаар явагдаж хожидгол хүлээсэн баг тэмцээнийг өндөрлүүлнэ.
72👍5
Esports World Cup 2024 - Last Chance stage

7/18 - 19:55 - BO1
MONGOLZ vs MIBR

Хожил авсан баг өнөөдөр үргэлжлүүлэн тоглох бол хожигдол хүлээсэн баг тэмцээнийг өндөрлүүлнэ.

Шууд дамжуулалт: Meta
🔥5613👍6🥰2