Meta
51.9K subscribers
1.81K photos
170 videos
1 file
882 links
Official telegram channel of Meta.
Download Telegram
🇲🇳MONGOLZ vs 🇷🇺AURORA тоглолт 22:06 цагт эхлэхээр боллоо.
Шууд дамжуулалт: Meta
54👍15🔥7
Media is too big
VIEW IN TELEGRAM
2025 оны зуны CS Major-ийг зохион байгуулах эрхийг BLAST авч Америкийн Нэгдсэн Улсын Техас мужийн Остин хотод хийхээр болжээ.

Тэмцээн 2025 оны 6-р сарын 9-22 хооронд зохион байгуулагдана.
40🔥16👍5🖕2
ESL Challenger Jonkoping 2024 тэмцээний А группийн шийдвэрлэх тоглолт Mongolz vs Falcons багуудын хооронд BO3 форматаар өнөөдөр оройн 22:30 цагт явагдах гэж байна.

Хожил авсан баг Playoff эрхээ авах бол хожигдол хүлээсэн багийн Швед улсын аялал өндөрлөх юм.

6/15 - 22:30 - BO3
MONGOLZ vs FALCONS
*тоглолтын цаг өөрчлөгдөх боломжтой.

Дээрх хоёр баг хоорондоо сүүлд 4-р сарын 24-нд ESL Pro League S19 тэмцээнд таарч манай залуус 2-1 харьцаатай буулган авч байсан билээ.
👍4232🔥9🎉3🏆3
MONGOLZ vs FALCONS багуудын тоглолт 22:44 цагт эхлэхээр боллоо.

Playoff эрхийн төлөөх тоглолт!
👍4515🔥9
За хэдэн мап гарна гэж бодож байна даа манайхан?
Anonymous Poll
44%
2-0
56%
2-1
36🔥7👍5
MONGOLZ багийн маань аялал энэ хүрээд өндөрлөлөө. Falcons багт 0-2 харьцаатай хожигдож тэмцээнээс хасагдаж байна.

Nomadic Masters, YaLLa Compass, ESL Challenger Jonkoping гээд гурван тэмцээн дарааллан зогсоо зайгүй аялан оролцлоо. Одоо бас ядарч байгаа байлгүй дээ.

Зуны амралт эхлэж байна. Хэдүүлээ 7-р сарын 16 хүртэл тэмцээн байхгүй. Харин энэ хугацаанд FreezeTime болон бусад контентууд хийгдэх болноо.

Ямартай ч тун удахгүй FreezeTime хийнээ.
194🫡26👍10🔥3😭3🥰2😁2
Ирэх ESL Challenger League S48 тэмцээнд Монгол улсын 6 баг оролцох болжээ.

Mongolz, ATOX, Clutch Gaming, QUBE Esports багууд S47-д амжилттай оролцож шинэ улирлын эрхээ авсан бол ECL S47 Relegation шатнаас Aravt болон The Huns багууд эрхээ авсан байна.

Aravt бүрэлдэхүүн:
-hoolig4n
-ctrl
-deadsh9t
-mastermind
-HiHi

The Huns бүрэлдэхүүн:
-nin9
-sk0R
-Bart4k
-cobrazera
-ncl

ESL Challenger League S48 тэмцээн 7-р сарын 15-аас эхэлнэ.
89🔥12👍6🏆3🍓1🫡1
YaLLa Compass 2024 тэмцээний шилдэгүүдийг тодруулжээ.

Шилдэг IGL - bLitz
Шилдэг төгсгөл хийгч /closer/ - KSCERATO
Шилдэг awper - 910
Шилдэг нээлт хийгч /opener/ - Senzu
Шилдэг сайтын хамгаалагч /anchor/ - mzinho
241🔥39👍17🏆7👏1
ESL Pro League Season 20-д оролцох 32 багийн нэрс тодорлоо.
Mongolz баг ESL Challenger League S47 тэмцээнийг орхиж YaLLa Compass 2024 тэмцээнд орохдоо Pro League-ийн эрхийг чансаагаараа шууд уригдана гэж төлөвлөж явсан нь амжилттай боллоо.

Харин Challenger League-ээс манай ATOX баг Pro League эрхийг авч чадсан.

Энэ удаагийн ESL Pro League дээр хэдүүлээ Монгол улсын 2 багийг үзэх нь ээ.

ESL Pro League S20 тэмцээн энэ оны 9-р сарын 3-22 хооронд болно.
99🔥13👍5🏆1
Counter-Strike тоглоомын 25 жилийн ойд зориулсан том Update тун удахгүй гарч ирэх төлөвтэй байна.

Энэ update-ээр хүмүүсийн таамаглаж буй зүйлс:
- Шинэ weapon case
- Шинэ operation
- Шинэ мапууд (mills, thera, assembly г.м)
- Магадгүй бууны зүүлт (weapon keychain)
- Бусад

Counter-Strike тоглоомын 25 жилийн ой нь 6-р сарын 19-нд тохиож байгаа бөгөөд бид 2019 оны энэ өдөр 20 жилийн update хүлээн авч Classic knife-ийг тоглоомонд эргэн харж байсан билээ.

Манай цагаар бараг маргааш буюу 4 дэх өдөр энэ update орж ирэх болов уу.
🏆5139👍9🔥8
25 жилийн шинэ update-ээр тоглоомонд албан ёсоор орж ирэх маш өндөр магадлалтай мапууд.

Эдгээр мапууд нь тэмцээний мапаар бус харин Arms Race, Wingman, Operation зэргүүдтэй холбоотой орж ирэх нь тодорхой байх.
68👍13
Ирж буй шинэчлэлтээр танилцуулагдах магадлалтай бас нэгэн косметик зүйл бол Keychains буюу Valorant-ийн gun buddy-тэй төстэй оосор юм.

Тоглоомын файлууд дунд энэ нэршил нь аль 2017 онд анх олдож байсан ч огт хэрэгжээгүй байсан. Харин сүүлийн хэд хоногийн шинэчлэлтийн файлууд дунд дахин идэвхтэй харагдах болсон байна.
107👍13🏆2🔥1😱1🤮1🆒1
Зүүн өмнөд Азийн харъяалалтай NKT байгууллага өөрийн CS багийн бүрэлдэхүүнд Монгол тоглогч нарыг нэгтгэн тоглуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ багт erkaSt, Nin9, dobu, sk0R, Annihilation, Hasteka, cool4st гэх мэт маш олон Монголчууд хүчин зүтгэсэн.

Тэгвэл NKT баг өөрийн CS бүрэлдэхүүнээ бүрэн Тайланд тоглогч нараар бүрдүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ багт өмнө нь CS:GO дээр идэвхтэй тоглодог байсан RoLEX, Geniuss, MAIROLLS гэх мэт тоглогч нар багтсан байна.
👍9218🤮15🔥3🏆2
Шинэ update орж ирлээ. Гэхдээ энэ удаа CS тоглоомын 25 жилтэй холбоод байх юу ч байсангүй.

Шинэ мапууд:
-Memento /wingman/
-Assembly /wingman/
-Pool Day /Arms Race/
-Mills /Competitive/
-Thera /Competitive/

Valve зүгээс энэ мапуудыг оруулахдаа хамгийг сүүлийн хувилбарыг оруулаагүй алдаатай хуучин загваруудыг нь оруулсан байна гэж аль хэдийн шүүмжлэлд өртөөд эхэллээ.

Бусад шинэчлэлт / сайжруулалтууд
-Шинэчлэгдсэн MVP цонх
-Мап жижиг засварууд
-Видео тохиргоо засварууд

Дахиад илүү гоё зүйлс баймаар л санагдах юм. Ингээд л болоо гэж үү...
53😢30👎9🙈7🤡5👍4🥴2🍾1
Tyloo багаас чөлөөлөгдөөд удаагүй байгаа kaze Хятад улсын Rare Atom багт нэгдэж байгаа юм байна.

Tyloo баг Advent, Auman, kaze гэх мэт тоглогчдыг чөлөөлж илүү залуу бүрэлдэхүүнтэй болсон.

Тэгвэл дээрх гурван тоглогчоос хамгийн түрүүнд эргээд багтай болж байгаа нь Малайз улсын awper kaze боллоо.

Rare Atom бүрэлдэхүүн:
- kaze
- summer
- somebody
- childking
- lihang
66👍22🖕5👏2🏆2
Сайн уу манайхаан! Би зуны амралтаа ер нь авцан тэгээд залгуулаад баяр наадмын амралтруугаа орох гээд явж байна өө. Тэгээд ер нь энд тэнд жоохон харагдахгүй чимээгүй байгаа. Наадам өнгөрөөд эргээд эрч хүчтэй ажилдаа орноо.
Та хэд маань ч бас сайхан баярлаад, зун цагаа сайхан өнгөрүүлээрэй! ❤️
280👍23🔥4🖕4👏2