Meta
52K subscribers
1.81K photos
170 videos
1 file
882 links
Official telegram channel of Meta.
Download Telegram
Channel created
Mongolz багийн дараагийн орох тэмцээн 6-р сарын 14-16 хооронд Швед улсын Йёншөпинг хотод зохиогдох ESL Challenger Jonkoping юм.
$100,000 шагналын сантай энэхүү тэмцээнд нийт 8 баг өрсөлдөж байгаа бөгөөд тэргүүн байранд орсон баг $50,000 болон ESL Pro League S20 тэмцээний эрхийг авна.

Mongolz багийн хувьд сая болж өнгөрсөн YaLLa Compass 2024 тэмцээнд аварга авч өөрсдийн ESL оноо дээр 195.5 нэмж дэлхийн чансаагаар #12-т орж ирсэн тул ESL Pro League S20 тэмцээнд шууд урилгаар орох нь тодорхой болсон байх.
146👍20🔥8
ESL Challenger Jonkoping 2024 тэмцээний манай багийн эхний тоглолт 6/14 -ний 16:00 цагт Party Astronauts багийн эсрэг BO1-ээр тоглоно.
Хожил авсан тохиолдолд дараагийн тоглолт оройн 21:40 цагт, хожигдол хүлээсэн тохиолдолд дараагийн тоглолт маргааш нь буюу 6/15-ны 16:00 цагт.

За тэгээд ямартай ч энэ цагт шууд дамжуулалт аснаа:
6/14 - 16:00 - BO1
Mongolz vs Party Astronauts
215🔥30👍21😁2
Lynn Vision-ий Jee албан ёсоор Tyloo-д орж байна. Ингэснээр Tyloo бүрэлдэхүүн:
-JamYoung
-Mercury
-zdr
-Jee

Харин сүүлийн тоглогч нь Lynn Vision-ий Starry байх нь бараг тодорхой болсон доо. Сүүлд Lynn Vision Монголд ирэхэд Starry багаас гарах нь бараг бат болсон гэж байсан.

Бас хүчтэй өрсөлдөгч байж болох бүрэлдэхүүн. Гол нь хоорондоо хэр гар нийлэх вэ гэдэг л байна.

JamYoung + Starry = Damn.
83👍25😱9🌭7🔥3🖕3👎1
Mongolz баг маань ESL Challenger Jonkoping 2024 тэмцээний эхний тоглолтоо Хойд Америкийн Party Astronauts багийн эсрэг Nuke дээр тоглож 13-3 харьцаатай буулган авлаа.

Party Astronauts баг HLTV чансаагаар дэлхийд #56 бичигдэж байгаа бөгөөд энэ тэмцээнд багийн 60% солигдож шинэ бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм байна.
🔥6725👍4👏1
Aurora vs Falcons тоглолт нэмэлт цаг гарч сүүлийн мөчид Aurora илүүрхэн 16-14 өөр хожиж орой 21:40 цагт Mongolz-ийн эсрэг тоглох боллоо.

6/14 - 21:40 - BO1
MONGOLZ vs AURORA

Энэ хоёр баг Nomadic Masters тэмцээнд хоорондоо таарч Mongolz 2-0 Aurora харьцаатай манай залуус хожил авсан.

Rematch time! Хожил авсан баг А группээс Playoff шатруу нэгээр гарна.
👍4432🔥8👏1🥴1🍌1
🇲🇳MONGOLZ vs 🇷🇺AURORA тоглолт 22:06 цагт эхлэхээр боллоо.
Шууд дамжуулалт: Meta
54👍15🔥7
Media is too big
VIEW IN TELEGRAM
2025 оны зуны CS Major-ийг зохион байгуулах эрхийг BLAST авч Америкийн Нэгдсэн Улсын Техас мужийн Остин хотод хийхээр болжээ.

Тэмцээн 2025 оны 6-р сарын 9-22 хооронд зохион байгуулагдана.
40🔥16👍5🖕2
ESL Challenger Jonkoping 2024 тэмцээний А группийн шийдвэрлэх тоглолт Mongolz vs Falcons багуудын хооронд BO3 форматаар өнөөдөр оройн 22:30 цагт явагдах гэж байна.

Хожил авсан баг Playoff эрхээ авах бол хожигдол хүлээсэн багийн Швед улсын аялал өндөрлөх юм.

6/15 - 22:30 - BO3
MONGOLZ vs FALCONS
*тоглолтын цаг өөрчлөгдөх боломжтой.

Дээрх хоёр баг хоорондоо сүүлд 4-р сарын 24-нд ESL Pro League S19 тэмцээнд таарч манай залуус 2-1 харьцаатай буулган авч байсан билээ.
👍4232🔥9🎉3🏆3
MONGOLZ vs FALCONS багуудын тоглолт 22:44 цагт эхлэхээр боллоо.

Playoff эрхийн төлөөх тоглолт!
👍4515🔥9
За хэдэн мап гарна гэж бодож байна даа манайхан?
Anonymous Poll
44%
2-0
56%
2-1
36🔥7👍5
MONGOLZ багийн маань аялал энэ хүрээд өндөрлөлөө. Falcons багт 0-2 харьцаатай хожигдож тэмцээнээс хасагдаж байна.

Nomadic Masters, YaLLa Compass, ESL Challenger Jonkoping гээд гурван тэмцээн дарааллан зогсоо зайгүй аялан оролцлоо. Одоо бас ядарч байгаа байлгүй дээ.

Зуны амралт эхлэж байна. Хэдүүлээ 7-р сарын 16 хүртэл тэмцээн байхгүй. Харин энэ хугацаанд FreezeTime болон бусад контентууд хийгдэх болноо.

Ямартай ч тун удахгүй FreezeTime хийнээ.
194🫡26👍10🔥3😭3🥰2😁2
Ирэх ESL Challenger League S48 тэмцээнд Монгол улсын 6 баг оролцох болжээ.

Mongolz, ATOX, Clutch Gaming, QUBE Esports багууд S47-д амжилттай оролцож шинэ улирлын эрхээ авсан бол ECL S47 Relegation шатнаас Aravt болон The Huns багууд эрхээ авсан байна.

Aravt бүрэлдэхүүн:
-hoolig4n
-ctrl
-deadsh9t
-mastermind
-HiHi

The Huns бүрэлдэхүүн:
-nin9
-sk0R
-Bart4k
-cobrazera
-ncl

ESL Challenger League S48 тэмцээн 7-р сарын 15-аас эхэлнэ.
89🔥12👍6🏆3🍓1🫡1
YaLLa Compass 2024 тэмцээний шилдэгүүдийг тодруулжээ.

Шилдэг IGL - bLitz
Шилдэг төгсгөл хийгч /closer/ - KSCERATO
Шилдэг awper - 910
Шилдэг нээлт хийгч /opener/ - Senzu
Шилдэг сайтын хамгаалагч /anchor/ - mzinho
241🔥39👍17🏆7👏1
ESL Pro League Season 20-д оролцох 32 багийн нэрс тодорлоо.
Mongolz баг ESL Challenger League S47 тэмцээнийг орхиж YaLLa Compass 2024 тэмцээнд орохдоо Pro League-ийн эрхийг чансаагаараа шууд уригдана гэж төлөвлөж явсан нь амжилттай боллоо.

Харин Challenger League-ээс манай ATOX баг Pro League эрхийг авч чадсан.

Энэ удаагийн ESL Pro League дээр хэдүүлээ Монгол улсын 2 багийг үзэх нь ээ.

ESL Pro League S20 тэмцээн энэ оны 9-р сарын 3-22 хооронд болно.
99🔥13👍5🏆1
Counter-Strike тоглоомын 25 жилийн ойд зориулсан том Update тун удахгүй гарч ирэх төлөвтэй байна.

Энэ update-ээр хүмүүсийн таамаглаж буй зүйлс:
- Шинэ weapon case
- Шинэ operation
- Шинэ мапууд (mills, thera, assembly г.м)
- Магадгүй бууны зүүлт (weapon keychain)
- Бусад

Counter-Strike тоглоомын 25 жилийн ой нь 6-р сарын 19-нд тохиож байгаа бөгөөд бид 2019 оны энэ өдөр 20 жилийн update хүлээн авч Classic knife-ийг тоглоомонд эргэн харж байсан билээ.

Манай цагаар бараг маргааш буюу 4 дэх өдөр энэ update орж ирэх болов уу.
🏆5139👍9🔥8
25 жилийн шинэ update-ээр тоглоомонд албан ёсоор орж ирэх маш өндөр магадлалтай мапууд.

Эдгээр мапууд нь тэмцээний мапаар бус харин Arms Race, Wingman, Operation зэргүүдтэй холбоотой орж ирэх нь тодорхой байх.
68👍13